“БАЯСАХ СУРВЭЙ” ХХК

Геодезийн хэмжилт, зураглалын мэргэжлийн шийдэл

“Bayasakh Survey” ХХК нь 2009 оноос хойш барилга, авто ба төмөр зам, уул уурхай, инженерийн шугам сүлжээ, дроны зураглалын төслүүдэд өндөр нарийвчлалтай геодезийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.

2009
онд байгуулагдсан
Томоохон
дэд бүтэц, уул уурхайн төслүүд
Иж бүрэн
геодезийн үйлчилгээ
Геодезийн хэмжилт • Зураглал • Инженерийн шийдэл
Компани

2009 оноос хойш — нарийвчлал, стандарт, хариуцлага

“Баясах Сурвэй” ХХК нь геодезийн бүх төрлийн хэмжилт боловсруулалт, судалгааг орчин үеийн техник технологи болон инженерийн оновчтой шийдэлтэй хослуулан өндөр түвшинд хийж гүйцэтгэх зорилгоор 2009 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 50 инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр амжилттай үйл ажиллагаа эрхэлж байна.

Эрхэм зорилго

Өдөр тутам чанарыг эрхэмлэн хамтын хүчээр монгол улсын дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах.

Алсын хараа

Олон улсад геодезийн хэмжилт, зураглалын ажлыг ISO стандартаар түвшинд хийж гүйцэтгэх, Үндэсний үйлдвэрлэлийг групп компани болон өргөжих.

2009
онд байгуулагдсан
Томоохон
дэд бүтэц, уул уурхайн төслүүд
Иж бүрэн
геодезийн үйлчилгээ
Үйлчилгээ

Геодезийн иж бүрэн үйлчилгээ

Барилга угсралтын нарийвчлалтай гүйцэтгэл, дэд бүтцийн төслийн найдвартай дата, орон зайн мэдээллийн шийдлээр төслөө эрсдэлгүй удирдахад тусална.

Барилгын геодезийн иж бүрэн хэмжилт, хяналт шалгалт, мониторинг

Төлөвлөлтөөс ашиглалтад оруулах хүртэл гүйцэтгэлийн хэмжилт, деформацын мониторинг, хяналт-шалгалтыг нарийвчлалтай гүйцэтгэнэ.

Авто ба төмөр замын геодезийн иж бүрэн хэмжилт

Трасс тогтоолт, тэнхлэг шилжүүлэлт, хэвтээ/босоо төлөвлөлт, гүйцэтгэлийн зураглал болон хэмжилтийн хяналтын цогц үйлчилгээ.

Инженерийн шугам сүлжээний геодезийн ажил

Дулаан, ус, бохир, холбоо, цахилгаан зэрэг инженерийн шугам сүлжээний байрлал, өндөржилт, гүйцэтгэлийн зураглал.

Төрөл бүрийн масштабын зураглал, боловсруулалт

Топографийн зураглал, тоон загвар, орон зайн мэдээллийн боловсруулалт, GIS өгөгдөл бэлтгэл.

Кадастрын зураглал

Газрын кадастр, хил зааг тогтоолт, акталгааны хэмжилт, баримт бичгийн боловсруулалт.

Дроны нислэг, зураглал, фото боловсруулалт, бичлэг

Өндөр нягтаршилтай ортофото, 3D модел, эзлэхүүний тооцоо, талбайн хяналт, тайлангийн дүрс бичлэг.

Төслүүд

Томоохон төслийн туршлага — бодит лавлагаа

Эрчим хүч, уул уурхай, төмөр зам, ус дамжуулах, үйлдвэрлэлийн байгууламжийн төслүүдэд хэмжилтийн чанар, хугацаа, аюулгүй ажиллагааны шаардлагыг нэг түвшинд баримталж ажилладаг.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл
2018–2020
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл

Талбайн геодезийн суурь тогтолцоо, гүйцэтгэлийн хэмжилт, мониторинг, зураглалын үйлчилгээ.

Газар доорх усны эх үүсвэрийн худгууд болон дамжуулах хоолойн барилга угсралтын төсөл
2019–2021
Газар доорх усны эх үүсвэрийн худгууд болон дамжуулах хоолойн барилга угсралтын төсөл

Шугам хоолойн трасс, тэнхлэг, өндөржилтийн хяналт, гүйцэтгэлийн зураглал, өгөгдөл боловсруулалт.

Оюутолгой-Гүний уурхайн бүтээн байгуулалт
2017–2022
Оюутолгой-Гүний уурхайн бүтээн байгуулалт

Уурхайн дэд бүтцийн геодезийн хэмжилт, үйлдвэрлэлийн байгууламжийн байрлал, гүйцэтгэлийн хяналт.

Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, СКАДА системийн барилга угсралтын ажил
2020–2022
Ус дамжуулах систем, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК дээрх өөрчлөлтийн ажлууд, СКАДА системийн барилга угсралтын ажил

Инженерийн шугам сүлжээ, байгууламжийн гүйцэтгэлийн зураглал, хяналт-шалгалтын багц ажил.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв - ТНАЛТ төсөл
2019–2020
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв - ТНАЛТ төсөл

Үйлдвэрлэлийн талбай, агуулах, тээвэрлэлтийн байгууламжийн тэнхлэг шилжүүлэлт, гүйцэтгэл.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл
2020–2023
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл

Төмөр замын трасс, газар шорооны ажил, байгууламжийн гүйцэтгэлийн хэмжилт ба зураглал.

Тавантолгой-Зүүнбаян Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр замын төсөл
2021–2023
Тавантолгой-Зүүнбаян Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудыг холбох төмөр замын төсөл

Трассын хэмжилт, суурь сүлжээ, гүйцэтгэлийн шалгалт, тайлангийн өгөгдлийн боловсруулалт.

Industrial conveyor / crusher engineering projects
2016–2022
Industrial conveyor / crusher engineering projects

Үйлдвэрийн шугам тоноглол, суурийн байрлал, угсралтын нарийвчлалын хяналт, мониторинг.

Бадрах Энержи ХХК – Зөөвч овоо төсөл
2021–2023
Бадрах Энержи ХХК – Зөөвч овоо төсөл

Зөөвч овоо төслийн геодезийн суурь сүлжээ байгуулалт, талбайн хэмжилт, инженерийн зураглалын ажил.

Алтгана ресурс ХХК – Хөгжил төсөл
2025–2028
Алтгана ресурс ХХК – Хөгжил төсөл

Уул уурхайн ордын талбайн топографийн иж бүрэн зураглал, кадастр болон инженерийн геодезийн хэмжилт.

Макс өргөө ХХК – Хүрэн голын цахилгаан 300МВт станцын кемпийн төсөл
2026–2028
Макс өргөө ХХК – Хүрэн голын цахилгаан 300МВт станцын кемпийн төсөл

Цахилгаан станцын ажилчдын хотхон, кемпийн барилга угсралтын тэнхлэг шилжүүлэлт, барилгын геодезийн хяналт.

Оюутолгой – Уурхайн цогцолборт баригдах ажилчдын байр төсөл
2025–2027
Оюутолгой – Уурхайн цогцолборт баригдах ажилчдын байр төсөл

Уурхайн цогцолбор дахь ажилчдын байр, дэд бүтцийн барилга угсралтын гүйцэтгэлийн хэмжилт, байрлалын хяналт.

Цэцэнс Майнинг Энд Энержи ХХК – Бөөрөлжүүтийн Цахилгаан Станцын төсөл
2022–2028
Цэцэнс Майнинг Энд Энержи ХХК – Бөөрөлжүүтийн Цахилгаан Станцын төсөл

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайн геодезийн суурь сүлжээ, мониторинг, гүйцэтгэлийн зураглал.

Чадамж

Стандарт, аюулгүй ажиллагаа, нарийвчлал

Төслийн геодезийн ажлыг зөвхөн хэмжилтээр хязгаарлахгүй — өгөгдлийн чанар, стандарт нийцэл, тайлагнал, эрсдэлийн удирдлагын түвшинд гүйцэтгэдэг.

Өндөр нарийвчлал

Суурь сүлжээ, тэнхлэг, өндөржилтийн хяналтыг төслийн шаардлагад тохируулан тогтвортой баталгаажуулна.

Стандарт ба журам

Хэмжилт, боловсруулалт, тайлагналын дотоод журам, шалгах хуудас, чанарын хяналтын горим.

Орчин үеийн технологи

GNSS, тотал станц, тоон нивелир, UAV зураглал, тоон загварлалт, өгөгдлийн интеграц.

Дэд бүтцийн туршлага

Эрчим хүч, төмөр зам, авто зам, уул уурхай, ус дамжуулах систем зэрэг том төслүүдийн орчинд ажилласан туршлага.

Тоног төхөөрөмж

Бүртгэлтэй геодезийн тоног төхөөрөмжийн парк

“Баясах Сурвэй” ХХК нь төслийн шаардлага, нарийвчлалд нийцсэн албан ёсны бүртгэлтэй дараах тотал станц, GNSS хүлээн авагч, тоон нивелир болон дроны төхөөрөмжүүдийг ашиглан геодезийн иж бүрэн хэмжилт зураглал гүйцэтгэж байна.

Баясах Сурвэй ХХК-ийн геодезийн бүртгэлтэй тоног төхөөрөмжүүд
Бүртгэлтэй тоног төхөөрөмжүүдийн парк

Баясах Сурвэй ХХК-ийн хэмжилтийн иж бүрэн багажууд

Total station FX200-FX201
+2 зураг
Total station FX200-FX201

Өндөр нарийвчлалтай тотал станц — тэнхлэг шилжүүлэлт, угсралт болон гүйцэтгэлийн хэмжилт.

Total station FX101
Total station FX101

Топографийн ба инженерийн хэмжилтийн цахилгаан оптик тотал станц.

SOUTH GALAXY G2
SOUTH GALAXY G2

Олон сүлжээний RTK/GNSS хүлээн авагч — өндөр нарийвчлалтай геодезийн системийн багаж.

SOUTH INN07
SOUTH INN07

Компакт дизайнтай, олон давтамжит GNSS RTK хүлээн авагч.

SOUTH G4
SOUTH G4

Талбайн геодезийн суурь сүлжээ болон трассын хэмжилтийн GNSS систем.

TRIMBLE R8
TRIMBLE R8

Олон улсын стандартад нийцсэн дээд зэрэглэлийн GNSS RTK хэмжилтийн систем.

FOCUS DL-15
FOCUS DL-15

Тоон нивелир — өндөржилтийн нарийвчлалтай сүлжээ болон деформацын хяналт.

SOUTH DL-2007
SOUTH DL-2007

Өндөр нарийвчлалтай тоон нивелир — инженерийн барилга угсралтын өндрийн хяналт.

SOUTH DL202
SOUTH DL202

Тоон нивелир — барилга, замын өндөржилт ба геодезийн сүлжээний хэмжилт.

SOUTH NT-023
SOUTH NT-023

Электрон тахеометр / тотал станц — өнцөг болон зайн өндөр нарийвчлалтай хэмжилт.

YUNEEC TORNADO H850 DRONE
+2 зураг
YUNEEC TORNADO H850 DRONE

Мэргэжлийн агаарын зураглалын RTK/PPK дрон — ортофото зураглал, 3D модел ба эзлэхүүний тооцоо.

Дрон ба Агаарын Зураглал
Агаарын Зураглалын Дрон Систем
1 / 5 — UAV Drone Fleet

Агаарын Зураглалын Дрон Систем

Дроны нислэг, топографийн зураглал, 3D тоон загвар болон эзлэхүүний тооцоо

Баг хамт олон

Инженерүүд ба техникчдийн мэргэшсэн баг

Манай баг төслийн горим, аюулгүй ажиллагаа, хэмжилтийн стандарт, өгөгдлийн чанарын шаардлагыг мөрдөж ажилладаг туршлагатай инженерүүд, техникчдээс бүрдэнэ. Хүний нөөцийн мэдээллийг төслийн хэрэгцээнд нийцүүлэн тусгай хуудсаар дэлгэрүүлэн танилцуулах боломжтой.

Геодезийн ахлах инженер
Төслийн удирдлага

Төслийн төлөвлөлт, чанарын хяналт, тайлагнал, стандартын хэрэгжилт.

Геодезийн инженер / техникч
Талбайн баг

Тэнхлэг шилжүүлэлт, гүйцэтгэлийн хэмжилт, мониторинг, талбайн зохион байгуулалт.

GIS / дата боловсруулалтын инженер
Өгөгдөл боловсруулалт

Топо боловсруулалт, тоон загвар, тайлан, зураг төслийн өгөгдлийн интеграц.

Холбоо барих

Төслөө баталгаатай датагаар удирдъя

Төслийн мэдээллээ товч илгээнэ үү. Бид шаардлага, хамрах хүрээ, хугацааны нөхцөлийг тодруулж, хамтын ажиллагааны санал хүргэнэ.

Хүсэлт илгээх
Имэйл: info@bayasakhsurvey.mn
Холбоо барих мэдээлэл
Хаяг
Suite 302, Suvd Center 34, Juulchnii Street, 3rd khoroo, Chingeltei District, Ulaanbaatar, Mongolia
Утас
+976 99032682 89059019
Имэйл
info@bayasakhsurvey.mn
Газрын зураг
Хамтын ажиллагаа
“БАЯСАХ СУРВЭЙ” ХХК
Дэд бүтэц, уул уурхай, барилгын төслүүдэд геодезийн иж бүрэн үйлчилгээ — найдвартай гүйцэтгэл, өндөр нарийвчлал, тайлагнал.